“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулна

p19iqolj25hmp1lqsuja1njo1m092Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран өнгөрсөн сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015 бизнес чуулга уулзалтын үр дүнгийн талаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө  оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.

Тус бизнес уулзалтыг нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд нийслэлээс хэрэгжүүлж, төлөвлөж байгаа бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Төр, хувийн хэвшлийн 1000 гаруй төлөөлөгч оролцсон бизнес чуулга уулзалтаар Хөгжлийн төлөө Түншлэлийн тунхаглал гаргаж, хамтран ажиллахаар болсон.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар бизнес чуулга уулзалтыг үр дүнтэй, амжилттай зохион байгуулсан хэмээн онцлоод нийслэл хувийн хэвшилтэй хамтран ажиллах, төсөл хөтөлбөрийг санал болгож, танилцуулах, харилцан санал солилцох тус форумыг жил бүр зохион байгуулахаар тогтлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …