“Дүү минь БНСУ-д ажил хийж байна гэж утсаар хэлсэн атлаа Mалайзид амиа алджээ”

gavta983717233201505020303Монгол хүний амь нас, үнэ цэний тухай бид ярьдаг. Гэвчтэр үнэ цэн хаана байна вэ. Малайзид одоогоор гурван монгол бүсгүй амиа алдаад байна. Анх Ш.Алтантуяа хэмээх бүсгүйг 2006 онд захиал­га­­тайгаар хөнөөлгөсөн Абдул Разак Багиндагийн хэргийг монголчууд мартаагүй. Шударга үнэн гэж байдаггүй, шүүх засаглал нь шийдвэрээ Аллах тэнгэртэйгээ яриад гаргачихдаг, бүх шатандаа авлигад идэгдсэн, хар тамхи, хүний наймаагаар дэл­хийд толгой цохидог гэдэг. Малайзийн талаар бид мэ­дэх болсон. Гэтэл 2011 оны наймдугаар сард гэрээсээ гарсан Б.Энхтуяа хэмээх бүсгүй мөн л Малайзид бусдын гарт амиа алдсан. Түүний амийг хөнөөсөн хэрэгтэн олдоогүй бөгөөд хэргийг Малайзийн тал хаасан байдаг.

Тэгвэл Малайзийн Куала-Лумпур хотын захын хорооллын Таман Малури дахь 29 давхар орон сууцны барилгын зургадугаар давхраас монгол эмэгтэй унаж амиа алдсан хэрэгэнэ сардгарав.

Гэвч энэ хэргийнэзэн холбогдогчийг тогтоолгүйгээр Малайзийн талхэргийгхаажээ. Амьдралын эрхэнд хүний газар очиж эрдэм сурах гэж яваадбусдын гарт золиослогдсон энэ охидуудын араасар гэрийнхнээс нь өөрхэн ч санаа тавихгүй байна. Иргэнийхээ араас анхаарах, аюулгүй байдлыгнь хангах ёстой Элчин сайдын яам болон Консулын газар Малайзидбайхгүй. Иргэнээ хамгаалах төлөөлөгчийн газар байхгүй болохоортэндохидууд амиа алдсаар байна. ЯагаадМонгол Улс тэнд Консулынгазраа байгуулж чадахгүй байна вэ. Тэндтөлөөлөгчийн газартай болохтийм хэцүү байдаг хэрэг үү гэсэн асуулт яах аргагүй анхаарал татажбайна. Ш.Алтантуяаг амиа алдахад энэ тухай ярьж л байсан. Б.Энхтуяагамиа алдахад бас л ярьж байв. Харин Б.Отгонтуяаг амиа алдахадэнэтухай ярьсангүй. Гадаад хэргийн яам “Бангкок дахь Элчин сайдын яамболон Малайзид суугаа өргөмжит консулаас авсан мэдээллээрдөрөвдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын иргэн Б.Отгонтуяа нь насбарсан байна” гэсэн мэдээллийг өгөөд сууж байна. Ар гэрийнхнийг ньочихоор Консулын газрынхан “Зардал мөнгөө гаргаад Малайз яв. Та нарыншийдэх асуудал. Охиныг чинь тав дахь өдөр чандарлана. Гурван монголбүсгүйг байцааж байгаад сулласан. Охин чинь өөрөөөндрөөс унажамиаалдсан юм шиг байна лээ” гэсэн хариу өгсөн байх юм.Энэ талаарталийгаач Отгонтуяагийн ах Д.Баянболдтой уулзаж цөөн хоромярилцлаа.

Та нарталийгаачийгамиа алдсан гэдгийгхэзээ мэдсэн юм бэ?

-Хотод байдаг ах маань хэвлэлээр дүүг минь Малайзид амиа алдсан талаар мэдээлэл гарсан гэж хэлсэн. Тэгээд бидэнэ сарын 20-ны өдөр Ховд аймгаас ирсэн. Тэгээд Консулын газрынхантай уулзаад энэ тухай олж мэдлээ. Би Ховдоос нэг дүүтэйгээ хамт ирсэн.

Ар гэрийнхнийг ньМалайз явсан гэж мэдээлсэн байсан шүү дээ?

-Өдөр тутмын хэвлэлүүдэд энэ тухай гарсан байсан. Бид Малайз яваагүй. Яагаад ийм ташаа мэдээлэл гарсан юм бол. Бид ч гайхаад байгаа юм.

Гадаад хэргийн яамнаас тийм мэдээлэл өгсөн байх?

-Хаанаас тийм мэдээлэл гарсныг мэдэхгүй ч ар гэрийнхэн нь явсан гэдэгжаахан дэгс мэдээлэл байна лээ.

Та нар яагаадМалайз яваагүй юм бэ?

-Консулын газрынхан та нар зардал мөнгөө төлөөд явж болно гэж хэлсэн. Гэвч энэ хэргийг 22-ны өдөр хаасан гэсэн Малайзийн прокурорын дүгнэлтийг бидэнд үзүүлсэн.

Түүн дээр юу гэж бичсэн байсан юм бэ. Тэр бичгийгта нарт орчуулж өгсөнюм уу?

-Монгол хэлээр бичсэн байсан. Тэр бичигт “Б.Отгонтуяа нь өөрөө унаж амиа алдсан. Хамт байсан гурван бүсгүйгээс мэдүүлэг аваад сулласан. Иймд хэргийг хаасан” гэсэн утгатай дүгнэлт байсан. Мөн сулласан гурван бүсгүй хэрэг гардаг байрандаа эргэж очоогүй. Байрны эд зүйлсийг тус байрны жижүүр цэвэрлэж, хувцас эд хогшлыг нь хаясан гэсэн. Тэгэхээр нь бид явахаа больсон юм. Ээж, аав минь өндөр настай хүмүүс учраас тийшээ явж чадахгүй. Иймд чандарлаж өгөх хүсэлтийг албан ёсоор Консулын газарт тавьсан. Малайз явах болбол бидэнд орчуулагчаас авахуулаад нэлээд зүйл хэрэг болох байсан. Тэнд очоодхэл усыг нь мэдэхгүй гэх бэрхшээл гарч ирсэн. Дүүгийн минь үхэлд холбоотой байж болох бүсгүйчүүд ч сураггүй болсон гэсэн болохоор тийшээ явахаа больсон юм.

Дүү чинь ямар ажлаар Малайз явж байгаагаа та нарт хэлсэн үү. ХэдийдМалайз явсан юм бэ?

-Бидэнд БНСУ явлаа л гэж хэлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сардявсан байх. Тэгэхээр нь бид БНСУ руу явж байна гэж ойлгосон.

Гадагшаа явсныхаа дарааутсаар холбогдож байсан уу?

-Холбоотой байсан. Бидэнтэй утсаар яриад БНСУ-д ирсэн. Ажил хийж байгаа гэж хэлдэг байсан.Гэтэл яагаад Малайз явсан юм бол. Бидих гайхсан. Тэгээд Консулын газар иртэлдүү минь Малайзид амиа алдсан. Хэн нэгэн хүнд уруу татагдчихав уу гэж бодож байгаа. Олон л эргэлзээ төрж байна.

Тухайн үед гадагшаа ямар хүмүүстэй явж байгаагаа хэлсэн үү?

-Тэр тухай огт хэлээгүй.

Улаанбаатарт юу хийдэг байсан юм бэ, дүү чинь?

-Дээд сургууль төгсөөд нэг оюутан залуутай хамт амьдардаг байсан. Тэгээд ажил хийж байгаад яваад өгсөн. Нарийн ширийн зүйлийг нь сайн мэдэхгүй.

Дүү чинь хүн амьтанд хууртаж, уруу татагдахаар хүн үү?

-Миний дүү их сэргэлэн. Бидэнд зааж зөвлөж, болох болохгүйг заадаг хүүхэд байсан. Хэн нэгэнд уруу татагдахаар хүүхэд байгаагүй. Энэ тухай бид ярилцаад гайхаад л байна. “Чухам яасан юм бол. Юу тохиолдсон юм бол” гээд. Бид эцэг эхээс олуулаа. Биднийг зааж залдаг л байсан.

Дүү чинь амиа хорлох алхам хийхээрхүн үү?

-Амиа хорлох алхам хийхээргүй хүүхэд. Өөрөө унаж амиа алдсан гэдэгт итгэхгүй байгаа.

Та нар нэгэнт хэргийн газар очоогүй. Гэтэл хэрэг нь хаагдчихсан байна.Тэгэхээр одоо ингэж яриад явах хэцүү л байх байх даа?

– Нэгэнт бид Малайз явах боломжгүй болсон тул цагдаа болон Консулын газарт өргөдөл гаргасан. Тэр гурван бүсгүйг Монголд авчруулах хүсэлт тавьсан. Тэд л дүүг минь хөнөөсөн байх.

Консулынхнаас тэр гурван бүсгүйн талаар мэдээлэл авсан уу. Юу гэж байхюм?

-Тэр бүсгүйчүүдийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байна лээ.

Хэрэг нэгэнт хаагдаж байгаа болохоор тэр гурвыг Монголд авчирлаа гээд чяах билээ?

-Харин тийм. Хэцүү байна аа. Хүнээ алдсан хүмүүс арга мухарддаг юм байна. Бид дүүгийн цогцосны болон хэргийн газрын зургийг дэлгэрэнгүй авахыг хүссэн. Мөн дүүгийнхээ паспорт бичиг баримтыг ч авах хүсэлт гаргасан.

Консулын газрынханар гэрийнхэнд ньхэргийн газрын бичлэгийг үзүүлсэнгэж сонссон юм байна?

-Тэр худлаа. Бидэнд ямар ч бичлэг үзүүлээгүй. Хэрэг болохоос өмнө өрөөнийх нь эд зүйлс хагарч хэмхэрсэн байсан гэсэн. Хамт байдаг охидтойгоо муудалцаад тэд ньдүүгий минь амийг хөнөөсөн байх гэж бодож байгаа.

Д.МАРГАД

Эх сурвалж: www.dnn.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …