Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2015 оны тавдугаар сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар сэрүүсч 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. 5-7 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 42 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.