“Улаанбаатарын дулааны v цахилгаан станц”-ын ус хангамж, ариутгах татуургын дэд бүтцийг судалж, санал боловсруулна

p19ke8ropp3v1hj511kelap180k2Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/370 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ургах наран хорооллын урд талын авто зам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд баригдах “Улаанбаатарын дулааны Ү цахилгаан станц”-ын ус хангамж, ариутгах татуургын инженерийн хангамжийн шийдлийг судалж, санал боловсруулан шийдвэрлүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ажиллана.

“Улаанбаатарын дулааны Ү цахилгаан станц”-ын ус хангамж, ариутгах татуургын дэд бүтцийн асуудлыг судалж, санал боловсруулах, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулж, 3 дугаар улиралд багтаан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт, дэд бүтцийн шугамын трасс дагуух газрыг хамгаалтад авч, газар эзэмших эрхийг захирамжаар баталгаажуулан ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …