БНСУ-ын визний материал бүрдүүлэх журамд өөрчлөлт оржээ

p5o0f18smg8mlqqpavdgmkn2e

Манай улсын иргэдийн ихээр зорчдог БНСУ-ын визний материал бүрдүүлэх журамд өөрчлөлт орсон байна. Тиймээс виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалтыг хүргэж байна.

1. 3,5х4,5 хэмжээтэй 1% өнгөт зураг

2. Гадаад пасспорт /пасспортын хугацаа аялах өдрөөс хойш 6 сараас дээш хүчинтэй хугацаатай байх/

3. Гэр бүлийн лавлагаа орчуулгын хамт /гэрлэсэн эсэх, гэр бүлийн хүн нас барсан бол нас барсны гэрчилгээг хавсаргана/

4. Ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр хуулбарын хамт /500,000 төгрөгөөс дээш цалинтай бол мөнгө байршуулахгүй, сүүлийн 6 сар нэг байгууллагадаа ажилласан байх/

5. НДЕГ-аас нийгмийн даатгалын лавлагаа

6. Цагдаагийн газрын тодорхойлолт орчуулгын хамт /18-60 насны хооронд бүх хүмүүс/ Өмнө нь наадаг виз авч байсан бол шаардлагагүй. Цагдаагийн газрын тодорхойлолтын бүх бичиг баримтаа бүрдүүлсний дараа хамгийн сүүлд авна.

7. Бусад тохиолдолд ажил эрхэлдэггүй хүн 5 сая төгрөг БНСУ-ын элчингийн дансанд байршуулна. /55-аас дээш насны эцэг эхтэйгээ явах бол тусдаа мөнгө байршуулах шаардлагагүй./

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …