15 минутанд оюун ухаанаа яаж цэгцлэх вэ?

6580332521_8902e6b756Ажлын ачаалалттай өдрүүд заримдаа хяналтаас гарах үе бий. Яг л өөрийн ухаангүй болсон мэт байдаг. Ингэснээр та ажилдаа үр ашиггүй, хайнга ханаддаг. Өдрийн төгсгөлд маш их стресстэй болсноо мэдэрдэг төдийгүй хамгийн чухал зүйлээ хийхээ мартсан юм шиг санагдана. Хамгийн муу нь та тархиа амрааж чадаагүйд гол учир байна.

Хамгийн ихээр бухимдсан, аймшигтай өдрийг хянах хэд хэдэн аргыг танд зааж өгье. Олон жилийн турш оюутнуудад өөрийн амгалан, тайван ертөнцөө яаж бүтээх талаар заасан доктор Каролин Роаркийн 15 минутын дотор оюун ухаанаа цэгцлэх аргыг танилцуулж байна. Доорхи аргуудыг хэрэглэж та 15 минутын дотор өөрийн тайван орчноо бий болгоорой.

5 минут- Бие бялдарын идэвхи

Та ажлын хэт их ачааллаасаа болоод цусны даралт тань өссөн байна уу? Гадаа сайхан байгаа бол гараад гүй эсвэл тайван алх гэж Роарак таньд зөвлөж байна. Энэ нь таныг эмх замбараагүй байдлаас чөлөөлнө. Бие бялдарын идэвхитэй байдал нь асуудлыг шийдэхэд таны оюун ухааныг цэгцлэхэд туслана.

4 минут-Талархал илэрхийлэх

Одоо таны бие бага ч гэсэн тайвширсан бол бодлоо цэгцэлж эхлэе. Энэ алхамыг та яагаад яг одоо эхэлж болохгүй гэж. Таныг хэн дэмждэг, таны амьдралд хэн үнэ цэнээ өгдөг вэ? зэрэг эргэн тойронд байгаа ойр дотныхоо хүмүүст баярласан талархснаа илэрхийлэхээ энэ 4 минутыг ашиглаарай. Сайн эрүүл мэнд, сайхан боломж, таны амьдарч буй ертөнцийн гайхамшигт та талархлаа илэрхийлээрэй. Та түр тайвшраад талархах хүндээ захидал бич. Маргааш захидлаа илгээрээрэй. Талархлын хариуд талархал төдийгүй бүр гайхалтай зүйл танд ирэх болно.

3 минут- Бясалгал

Таны бие, оюун ухаан эерэг цэнэгээр цэнэглэгдсэн бол одоо та оюун ухаанаа цэгцэлж эхлэе. Бясалгал нь бүх анхаарал сарниулж байгаа зүйлсээс ангижруулж чаддаг үр дүнтэй арга юм. Энэ аргыг хэрэгжүүлэх хэд хэдэн арга зам байна. Зарим хүмүүс гадаад ертөнцдөө залбирал хийж, дотоод ертөнцдөө төвлөрөл бий болгож чаддаг. Зарим хүн завилж суугаад амандаа ямар нэгэн юм уншдаг. Та энэ аргыг эзэмшээгүй бол интернэтээс бясалгал яаж хийх талаар мэдээд авахад илүүдэхгүй.

2 минут-Нам гүм байдал

Оюун ухаанаа цэгцэлж чадсан бол анхаарал сарниулсан зүйлсээс хол байя. Та тайван газар олж суу. Та ажлынхаа ширээний ард сууж байгаа бол гэрэл, компьютер, болон бусад цахилгаан хэрэгслээ унтраа. Гар утасны дуу, бусад чимээ гаргадаг хэрэгслүүдийн дууг ч гэсэн намжаах хэрэгтэй. Дараа нь та ганцаараа байж, тайван байдалдаа хэрхэн орох тал дээр төвлөр. Та хоёрхон минутын дараа маш тайван болж, оюун ухаанаа цэгцэлснээ мэдрэх болно.

1 минут-Гүнзгий амьсгаа ав

Дээрхи бүх аргуудыг хэрэглэсний та нэг минут амьсгаагаа аажуухнаар авч гаргаарай. Ингэснээр та маш их тайвширлыг олох болно. Та дээрхи бүх аргыг хэрэглээд үр дүнд хүрэхгүй бол дахиад эхнээс оролдоод үзээрэй.

эх сурвалж: http://mlctraining.mn/

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …