Өнөөдөр болох зарим үйл явдлууд

today09:00 цагт “Дээд боловсролын шинэчлэлийн тулгамдсан асуудал” сэдэвт Эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ын төв номын сангийн 604 тоотод явагдана. Утас: 96616500


10:00 цагт НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус дунд сургууль, цэцэрлэгүүдэд нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг шалгасан талаар нээлттэй хэлэлцэнэ. Утас: 91887887, 99070909


10:30 цагт “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд 2015 оны хэлэлцээрт Монгол Улсын оруулах хувь нэмэр” сэдэвт хэлэлцүүлэг “Бишрэлт Плаза зочид буудал”-д болно. Утас: 99106727


11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Өвөрхангай аймгийн Арвагархээр морин спорт холбооноос улс аймгийн алдар цолтой уяачдын зөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ.


11:00 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлд 2015 онд хийгдэх автозамын бүтээн байгуулалт, инженерийн шугам сүлжээний ажлын талаар холбогдох албаныхан дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өгнө. Утас: 88054500


11:00 цагт Улаанбаатар зочид буудалд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооны 13 дугаар хуралдаанаас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын анхдугаар тайлан илтгэлд өгсөн дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд ТББ-уудаас өгч саналын тухай хэвлэлийн бага хурал болно. Утас: 99773800. 89008516


11:30 цагт УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Таван толгойн асуудлаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12:00 цагт Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль дээр НМХГ-ын Эрүүл мэнд,Боловсрол, Соёлын хяналтын хэлтсээс сурагчдын” Үдийн цай”-ны талаар үзүүлэх сургалт хийгдэнэ. Утас: 91887887


13:00 цагт Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа зохицуулалттай хуулийн этгээд, мэргэжлийн оролцогчдод санхүүгийн дарамт учруулахгүй байх үүднээс өөрийн авч байгаа хөлс, шимтгэлийг тодорхой хэмжээгээр буруулсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  Санхүүгийн зохицуулах хорооны /Засгийн газрын 4-р байр/ 207 тоотод болно. Утас: 88008781, 99277963


16:00 цагт Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв нь Монгол улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90, Баянзүрх дүүргийн 50 жилийн ойн хүрээнд хүүхдийн байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмаддуудаа хүндэтгэл үзүүлнэ. “3 үеийн хэлхээс” хэмээх тус уулзалт Сүнжин Гранд зочид буудалд болох юм. Утас : 99175882, 91913948

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …