Шатахууны дутуу шахах явдал эрс багасчээ

685hn1r2do1q0ot21ft14fm9quСтандартчилал хэмжилзүйн газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад өчигдөр шалгалт хийсэн юм. Тус байгууллагаас шатахуун түгээх станцуудын баталгаажилтыг хийхээр зургаан сар тутамд энэ шалгалтыг явуулдаг юм. Энэ удаагийн шалгалтаар станцуудаас ноцтой зөрчил илрээгүй гэж байна.

Ер нь сүүлийн үед шатахуун дутуу шахах асуудал гараагүй гэдгийг Стандартчилал хэмжилзүйн газрын байцаагч хэлж байна. Гол нь зарим иргэд дутуу мэдээллээс болж, эсвэл өмнө нь шатахуун түгээх станцид ашигладаг байсан төхөөрөмжтэй холбоотойгоор ийм хардлага үүсдэг гэлээ.

Эталон хэмжүүр гэх төхөөрөмжөөр шатахуун түгээх станцуудыг шалгадаг байна. Шатахуун дутуу шахаж байна уу, техникийн байдал бүрэн бүтэн эсэхээс эхлээд гарч болох бүх л зөрчлийг нарийвчлан шалгадаг гэлээ. Ингэсний үндсэн дээр тухайн шатахуун түгээх станцид баталгаажилтыг олгодог юм байна. Тиймээс жолооч танд шатахууныг дутуу шахах асуудал гарвал тухайн колонкийн баталгаажилтын бичиг, гэрчилгээг үзэхийг шаардах эрх бий гэдгийг онцолж байна.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …