Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Говийн нутгийн зарим, төвийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 7-9 градус дулаан байна.