Ялалтын баярын хөтөлбөр

5atf7rego3361l6kgckpa818vbАгуу их Ялалтын 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ баярыг манай улс ч тэмдэглэж байгаа юм. Ялалтын баярын хүрээнд өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэе.

11.00 цаг: БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд ОХУ, Казакстан, Беларусь зэрэг улсын Элчин сайд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөнө.

11.30 цаг: Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

14.00 цаг: Чингисийн талбайд баярын арга хэмжээ эхэлнэ.

16.00 цаг: Москва хотын Улаан талбайд болох цэргийн ёслолын жагсаалыг МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар  шууд дамжуулан үзүүлэх юм. Шууд нэвтрүүлгийн цэргийн тайлбарлагчаар ЗХЖШ-ын БХЗГ-ын дарга, бригадын генералын Ж.Бадамбазар, БХЯ-ны мэргэжилтэн, хурандаа Г.Лүндэн нар ажиллах аж.

19.00 цаг: Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв өргөөнд  Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “День победы” хүндэтгэлийн тоглолтоо үзэгч олонд толилуулна.

22.00 цаг: Чингисийн талбайд 5-10 минутын ёслолын буудлага буудах юм байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …