Энэ жилийн “Эх үрсийн баяр”-ыг Хүй долоон худагт тэмдэглэхээр болжээ. Жилдээ ганцхан өдөр өөрийн бүрэн эрхээ эдэлж тоглож нааддаг багачууд зургадугаар сарын 1-нд тоотой хэдэн тоглоомын газар өдөржин дугаарладаг. Тэгвэл баярын өдрөөр нь багачуудаа ядраахгүй байх үүднээс хотоос зайдуу цэвэр агаарт, автомашинаас хол тоглож наадах нөхцөлөөр хангахаар Монгол наадам цогцолбор бэлтгэл ажилдаа орсон байна. Тавдугаар сарын 30, 31-нд багачууддаа зориулж Хүүхдийн урлагийн тоглолт, унадаг дугуйн уралдаан, өсвөрийн сур харваачдын тэмцээн, сагсан бөмбөгийн тэмцээн, багачуудын бөхийн барилдаан, амьтны хүрээлэн, нохой тэжээгчдийн цуглаан зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоомууд ажиллахаас гадна амттаны худалдаа эрхэлдэг бүхий л байгууллага хямдралтай үзэсгэлэн гаргах юм байна.
эх сурвалж: unen.mn