2014 оны шилдэг уран бүтээлчдийг тодруулна

6d038cd0e655a687bigЗасгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам“-ын дагуу энэ пүрэв гаригт 2014 оны шилдэг уран бүтээлчдийг тодруулна.

Энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Мөнгөн мод” цомыг гардуулах ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулагдах юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас шилдэг уран бүтээлчдийнхээ бүтээн туурвих авьяас билгийг нь хүндэтгэн алдаршуулах, нийт уран бүтээлчдэд урам зориг өгөх, бүтээлч өрсөлдөөнийг бий болгох зорилгоор тус ажиллагааг өмнөх онуудаас өргөн хүрээнд, ёслол хүндэтгэлтэй хийхээр төлөвлөж байгаа аж.

Шалгаруулалтыг тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн долоон төрлөөр явуулж, шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд “Мөнгөн мод” цом, тус бүр 3.000,000 төгрөгөөр шагнах юм.

Тус Ёслолын ажиллагаанд он оны “Мөнгөн мод цом”-ын эзэд шилдэг уран бүтээлээсээ толилуулан мэндчилгээ дэвшүүлж 2014, оны шилдэг уран бүтээлчиддээ баяр хүргэнэ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …