Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр

ger_bul_1НҮБ-ын ерөнхий асссамблейн санаачлагаар 1994 оноос хойш жил бүрийн 5-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гэр бүлийн өдөр” болгох тогтоол гаргасан байдаг. Тэр ч утгаараа гэр бүлийн сайн сайхан аз жаргалыг бэлгэдэн өнөөг хүртэл “Гэр бүлийн өдөр”-ийг дэлхий даяараа тэмдэглэж ирсэн. НҮБ-ын ассамблейгаас жил бүр нэг сэдвийг уриа болгон тэр сэдвийнхээ хүрээнд энэ баяраа зохион байгуулдаг уламжлалтай. Манай улс энэ баярыг 10 дахь жилдээ тэмдэглэн өнгөрөөж байна.

Энэ өдөр та бусад бүх ажлаасаа илүүтэйгээр гэр бүлдээ цаг зав гаргах хэрэгтэй.  Мөн гэр бүлийнхээ ирээдүй зорилго, үр хүүхдийнхээ боловсрол, нийгмийн идэвхи зэргийг тодорхойлж гэр бүлийнхэнтэйгээ ярилцах нь хамгийн чухал. Гэр бүл гэдэг  бол нийгмийн хамгийн бага нэгж нийгмийн үндсэн элемент. Гэр бүлийн ачаар  улс орон хөгжиж, ард түмэн, нийгмийн идэвхи сайжирч, хөгжлийн шинэ зам руу алхана гэсэн үг. Бат бөх, аз жаргалтай гэр бүл нь улс орны хөгжил цэцэглэлтийн үндэс суурь юм.

Та бүхэнд дэлхийн гэр бүлийн өдрийн мэндийг хүргэе!!!

Б.Нарангэрэл

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …