Наадмаар 7 музей үнэ төлбөргүй үйлчилнэ

images (3) Монголчууд Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн өдрүүдэд Улаанбаатар хотын долоон музей  үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.  Уг үйл ажиллагаа нь “Түүхээр аялахуй” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын музей, Дүрслэх урлагийн музей, Монголын театрын музей мөн Уран зургийн галерейг үнэ төлбөргүй үзэх боломжтой аж.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй  “Түүхээр аялахуй” музейн аялалд энэ жилээс Өмнөговийн Төв музей, Тэмээний музей, Ёлын аманд байрлах Байгалийн музей  багтаж байгаагаараа онцлогтой юм.

Эх орныхоо түүх, ёс заншил, уламжлалаа танин мэдье гэсэн хүсэл эрмэлзэлтэй монгол хүн бүрт дээрх  музейнүүдийн үүд хаалга  долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд  нээлттэй байх  нь.

эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …