540 ширхэг вазелин тосыг хандивлажээ

32_4a147f52cc3c730d5a328849f2f2d128160fb859Зүүн аймгуудын нутаг дэвсгэрт дэгдсэн хээрийн түймрийн хохирлыг бууруулах, ард иргэдэд сэтгэл санаа, эд материалын дэм үзүүлэх зорилгоор ХХААЯ-наас зохион байгуулсан тусламжийн аянд үндэсний компаниуд хандив өгсөөр байна.
Юнилевер корпарацийн албан ёсны борлуулагч Адилакс XXК ийн хамт олон энэхүү аянд нэгдэж, 101 төрлийн үйлчилгээтэй хүн, мал, нярай хүүхдийн арьс арьчилгаа, гоо сайхан, ахуйн хэрэглээнд тустай, түлэнхийн шарх зэрэгт түрхэж хэрэглэдэг Вазелин Петролиум Жэлли буюу өтгөн Вазелинийг 36 хайрцаг буюу 540 ширхэгийг хандивлалаа.
ХХАА-н дэд Б.Батзориг “Гамшигт өртсөн ард иргэдэд тусламжийн гараа сунгасан танай хамт олонд талархал илэрхийлье. Энэхүү хандивын барааг бид хэрэгтэй эзэнд нь хүргэх болно” хэмээн талархал илэрхийллээ.

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …