Массачусетсийн технологийн институтитэй хамтран ажиллахаар боллоо

mit1Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 2014 оны 01 сард Америкийн Нэгдсэн Улсын Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгч Рафаел Рейфт хандан дээд боловсрол шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах саналыг албан захидлаар хүргүүлсэн билээ.
Энэ хамтран ажиллах саналын дагуу Массачусетсийн технологийн институтээс Монгол талын төлөөллийг урьж БСШУЯ-ыг төлөөлсөн баг 2014 оны 3 сард тус сургууль дээр очиж ажилласан юм.  Үүний үр дүнд 2014 оны 10 сард Массачусетсийн технологийн институт сургуулийн Гадаад харилцаа, хариуцсан захирал Бернд Виддиг -ээр ахлуулсан баг хамтран ажиллах нөхцлийн урьдчилсан судалгааг хийхээр Монгол улсад хүрэлцэн ирж  ШУТИС, МУИС, МГХДС, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд дээр ажиллаад буцсан байна.
Энэхүү судлаачдын баг  “Монгол улс бол MIT-тай хамтран ажиллах хүчтэй хамтрагч байж чадна гэдгийг бид олж тогтоолоо. Монголчууд үндэстнээрээ боловсролд маш их анхаардаг. Тус улс туйлын сонирхолтой байршилтай, дэлхийн чухал бүс болон хөгжих боломжтой. Үндэстний хувьд соёлын болон байгалийн асар их нөөц баялагтай, ирэх арван жилүүдэд эдийн засгийн хувьд томоохон үүрэг оролцоотой улс гэдгээ батлах боломжтой.” гэж дүгнэжээ.
Энэхүү харилцан айлчлалын үр дүнд  өнөөдөр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Массачусетсийн технологийн институтийг төлөөлж Дэд ерөнхийлөгч Клауд Канизарес нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд доорхи чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Үүнд:
I.   Монголын их, дээд сургуулиуд, Массачусетсийн технологийн институтитэй хамтарсан судалгаа хийх;
II.  Инноваци, энтерпренёрийн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх;
III. Массачусетсийн технологийн институтийн профөссорууд Монгол Улсын их дээд сургуулиудын профөссоруудтай сургалт арга зүйн чиглэлээр хамтран ажиллах;
IV.  Массачусетсийн технологийн институтэд Монгол Улсын их, дээд сургуулиудын профессорууд зочин багшаар ажиллах;
V.   Хот төлөвлөлтөд тулгамдаж буй асуудлаар харилцан сургалт, симпозиум зохион байгуулах.
Хамтын ажиллагаа 2015 оны 9 сараас хэрэгжиж эхлэх бөгөөд одоогоор MIT-д  Монгол улсаас нийт 15 оюутан суралцаж байна.
Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …