Энхийг сахиулагчид бүгд найрамдах өмнөд судан улсаас мэдээлж байна

11312958_407094319497146_326698108453013401_o (1)Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа VI мотобуудлагын батальоны цэргийн багийн бие бүрэлдэхүүн НҮБ-ын медаль гардуулах “Медаль парад” ёслолын ажиллагааг 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулж явууллаа.
Ёслолын ажиллагаанд UNMISS ажиллагааны хүчний командлагч дэслэгч генерал Yohannes Gebremeskel Tesfamariam, штабын дарга бригадын генерал Rune Solberg, UNMISS ажиллагааны хойд секторын командлагч бригадын генерал Д.Баярсайхан, мужийн зохицуулагч хадагтай Mary Cummins болон албаны бусад зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов.

11312818_407093812830530_7335803416875499814_o
Тус ажиллагааны үеэр хүрэлцэн ирсэн хүндэт зочидод батальоны бие бүрэлдэхүүн жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт болон урлагийн хэсэгчилсэн тоглолтыг бэлтгэн сонирхуулсан юм. Энэ үеэр UNMISS ажиллагааны хүчний командлагчид батальоны захирагч хурандаа М.Батчулуун Юнити муж, Бентью хотын цагийн байдал болон батальоны үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ.
Уг ажиллагаанд цагдаагийн байгууллагаас үүрэг гүйцэтгэж буй алба хаагч нараас мотобуудлагын II ротын II салааны захирагчийн орлогч ахлах ахлагч М.Батзориг ахлагчтай баг гардан тулааны үзүүлбэрийг амжилттай зохион явуулж, батальоны яруу найрагч хуулийн офицер ахлах дэслэгч Ц.Баасанжаргал “Медаль парад” шүлэг уншжээ.

11261824_407095102830401_6219829234601340699_o
Медаль парад

Эрэлхэг Монголын эр цэргүүд
Эх дэлхийн цэрэг болж
Энхийг сахиулах үйлсдээ
Эрдэм мэдлэг энэ биеэ зориулан
Афгани, Судан Ирак, Сиерр Леон
Конго, Чад, Косовод
Аранз манерка, агсамж дуулга,
АКА буугаа үүрээд
Магнай тэнэгэр нуруу цэх алхахдаа
Монгол цэргийн сүлд хийморь
Мөнхөд мандан бадарч байг гэж
Мөрөө үлдээж дуугаа дуулж явнаа бид
Өвөг дээдсийнхээ үлдээсэн
Өв соёлоо дээдэлж
Өргөсөн тангарагтаа үнэнч
Өгсөн үүргийг ёсчлон биелүүлээд
Мөрөөдөл хүслээрээ жигүүрлэн
Мандуулсан гавъяагаа үнэлүүлж
Мэндийн цэнхэр хадган туузтай
Медалиар бид энгэрээ гоёлоо
Эрхэм үүргээ гүйцэтгэсэн
Энх тайвныг түгээсэн дайчид
Энэ цагийн баатрууд
Эргэн дуурсагдах түүхийн хуудас
Медаль парадын ёслол
Монгол цэргийн сүр жавхаа
Медаль парадын жагсаал
Манай цэргийн цог золбоо
Эр чадал, энэ бие нь тэгширсэн цэрэг эрс
Энгэр мөрөө харж баярлана
Эрэлхэг гавъяатай охид, хөвгүүдээрээ
Эх орон Монгол минь бахархана

БНӨСУ Бентью бааз
2015.05.01

11110243_407095739497004_4495780160254782708_oUgluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …