Эверестийг зорьсон уулчид эх орондоо эсэн мэнд ирлээ

600x600Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар “Эрүүл Монгол хайкинг клуб”-ын тэргүүн, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Б.Цэвээндаш нь олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Гүррагчаагийн хамтаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Эверестийн оргилыг зорьсон юм. Уулчдад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амжилт хүсч, “Монгол түмнийхээ хийморийг бадраагаад ирээрэй” хэмээн, гарын үсгээ зурсан төрийн далбааг гардуулсан билээ. Уг далбааг уулчин Б.Цэвээндаш Эверестэд хүргэсний дараа Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатарт өнөөдөр эргүүлэн гардууллаа.

Уулчин Б.Цэвээндаш уулзалтын үеэр хэлэхдээ “Найрсаг Улаанбаатар, Эрүүл Монголын төлөө уриан дор энэ удаагийн авиралтаа хийсэн. Эверестийн оргилыг зорих замдаа саадгүй орсон ч байгалийн гамшиг нүүрлэсний улмаас авиралтаа зогсоохоос аргагүйд хүрлээ. Бид далайн түвшнээс дээш 7180 метрийн өндөрт хүрсэн ба энэ нь 80 гаруй хувийн амжилт гэсэн үг юм. Тухайн бүс нутагт сүүлийн 100-аад жилийн турш болоогүй хүчтэй газар хөдөлж, БНХАУ-ын Засгийн газраас шийдвэр гарган, Эверестэд авирч байсан бүх уулчдыг буулгаж, авиралт хийхийг түр хугацаанд хориглосон.

Хэдийгээр зорилгоо бүрэн биелүүлж чадаагүйдээ харамсч байгаа ч нөгөө талаас эх орондоо эсэн мэнд ирсэндээ баярлаж байна. Аливаа улсын сүр сүлд төрийнхөө далбаанд байдаг. Гималайн нурууны салхи шингэсэн төрийн алтан соёмбот далбаагаа эргүүлэн гардуулж өгсөндөө баяртай байна. Сар гаруй үргэлжилсэн авиралтын туршид бидэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байсан, биднийг дэмжиж тусалсан та бүхэндээ баярлаж байна” гэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Япон улсын Каназава Их сургууль АШУҮИС-д Төлөөлөгчийн газраа нээлээ

Япон улсын Каназава Их сургуулийн Төлөөлөгчийн газар өнөөдөр /2024.04.29/Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд албан …