МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цахим ном”-д нэгдлээ

onch_ug МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цахим номын вookstore.mn сайтад нэгдэж, өөрийн бичсэн “ Онч үгс” номоо онлайнаар уншигчиддаа хүргэж байна. Монгол улсын дөрөв, тав дахь Ерөнхийлөгчийн хэлсэн “Ардчиллын үнэт зүйлсийн болон эх орон, хүний эрх, эрх чөлөө, мөн хүний амьдралын тулгамдсан асуудлууд, шийдлийн тухай олон сайхан сургамжуудыг энэхүү номоос олж авч болох нь ээ. Зөвхөн эх орондоо байгаа монголчуудаас гадна гадаадад ажиллаж амьдарч буй элэг нэгтнүүддээ хүргэх үүднээс байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий эко номын ертөнцийг тэрээр сонгожээ.

Дэлхийн өнцөг булан бүрт тархан амьдарч байгаа монголчуудын хувьд эх нутгийнхаа сонин сайхныг олж сонсдог гол суваг нь интернет. Харин эх хэл дээрх ном зохиолуудаа гарцаагүй хэрэг болсон үедээ л хаа холоос олон дамжлагаар дамжуулан илгээмжийн өндөр үнэ төлж, цаг хугацаа алдан гар дээрээ авдаг байсан. Эх хэл дээрээ хэвлэгдсэн ном зохиолуудаа хүссэн үедээ унших боломж хомс байлаа.

Гэвч одоо гадаадаад суугаа монголчууд өөрийн орны зохиолчдын ном зохиолыг онлайнаар хэдхэн хоромын дотор илгээмж, хүргэлтийн үнэ төлөхгүйгээр шууд өөрийн гар утас, I pad, таблет дээрээ унших боломжтой болсонд талархалтай хандаж байна. Хүмүүс ажил, амьдралд хэрэгтэй чухал санаагаа олох гэж ном уншдаг. Нэг номоос нэг сайн санаа, нэг сайн сургамж, нэг тодорхой ухаарал авч үлддэг. Ном зохиогчдын оюун ухаанаа чилээн байж бүтээдэг туурвилын гол зорилго ч энэ билээ.

Г.Ганаа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …