Бүгд найрамдах Хорват улс хил гаалийн шалган нэьтрүүлэх бүсүүдээ татан буулгаж байна. Учир нь БНХУ албан ёсоор Европын холбооны 28 дах гишүүн улс болон элсэж орсон юм.
Өдгөө эл түүхэн үйл явдлыг Хорват улсын ихэхнхи иргэд баяртайгаар хүлээн авч гудамж талбайдаа дуулж бүжиглэн, бие биедээ баяр хүргэж, Евродын холбооны туг далбаа болон билэгдэл бүхий зүйлсийг өмссөн байгаа аж. Гэтэл Европын холбоонд нэгдсэн дургүйцсэн иргэд ч цөөнгүй байгаа бөгөөд эсэргүүцэгчид “Европын холбоонд өрийн хямралд орсон маш олон улсууд байна. Тэднийг хямралаас гаргаж чадаагүй л байна. Гэтэл манай улсын эдийн засгийн хямралыг арилгах нь юу л бол. Грек Испани шиг болохыг хүсэхгүй байна” гэсэн байна.
Харин Хорват улсын ерөнхийлөгч Иво Йосипович “Хорват улс болон Хорват иргэд бүгд Европын холбооны ардчилал, соёлын үнэт зүйлсийн нэгээхэн хэсэг боллоо. Энэ бол бидний түүхэнд тохиолдож байсан хамгийн гайхамшигтай үйл явдлуудын нэг мөн.” гэжээ.
Сонирхуулахад, Хорват улс нь анх 2003 оноос эхлэн тус холбоонд элсэх хүсэлт тавьсан юм байна. Мөн одоогийн байдлаар тус улсын иргэдийн 5 хүн тутмын нэг нь ажилгүй, авилга хээл хахууль- зохион байгуулалттай гэмт хэрэг гаралтын тоогоороо дэлхийд дээгүүр жагсдаг ажээ.
М.Сониуч ugluu.mn