2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 20:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Энхтайваны гүүрний доод замд амины Daewoo маркын автомашины жолооч Т нь гүүрний өндрийн хязгаарлагчийг мөргөж зам тээврийн осол гарган замын барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн байна.
Уг ослыг Хан-Уул дүүргийн замын цагдаагийн тасаг шалгаж байгаа бөгөөд ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй.
Иймд том оврын ачааны автомашинаар тээврийн үйлчилгээ эрхлэдэг аж ахуй нэгж байгууллага, хувь хүн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 22-р бүлэгт заасан зөрчилгүй, тээвэрлэж яваа ачаа, оврын хэмжээнээс шалтгаалан аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох шаардлагатай байгааг анхааруулж байна.