Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийх ажлын айлчлал эхэллээ

11351145_635781709889830_3467949822435161085_nМонгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ажлын айлчлал хийхээр Япон улсын Токио хотноо хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өргөөндөө угтан авахад Японы хүндэт харуулын цэргүүд жагсч, хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.

Угтах ёслолд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Японы талаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга К.Като, Эдийн засаг, үйлдвэрийн яамны дэд сайд Н.Ишигүро,Сангийн яамны Гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан дэд сайд Т.Ямазаки болон албаны хүмүүс оролцлоо.

Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар хэлэлцээ хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …