БАЯНМОНГОЛ ХОРООЛЛЫГ НАРНЫ ЗАМТАЙ ХОЛБОХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

p17ucmd3ko1duk18sa24i9l21spb1 Орон сууцны хороолол, хотхон  олноор баригдах болсон энэ үед Хан-уул дүүрэг руу  чиглэсэн замын хөдөлгөөн ачаалал ихтэй ялангуяа төмөр замын гарман дээр түгжрэл ихээр үүсдэг. Үүнийг зохицуулахаар  Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 200 метр автозам болон төмөр зам доогуур автомашины нүхэн гарцыг “Туулын гүүр далай” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бөгөөд нүхэн гарцны угсралтыг хийхээр хийц бүтээцүүдээ талбайд татаж бэлэн болгоод байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон угсралтын ажил өнөө оройноос эхэлнэ. Автомашины нүхэн гарцыг угсарсны дараа 200 метр автозам тавих бөгөөд гэрээний дагуу 8 сарын 15-нд хүлээлгэн өгөх юм. 

 Яармагийн гүүрийг засварлаж байна

Яармагийн гүүрний дам нуруу хоорондын бетон хийц эвдэрчээ. Эвдрэлийг засахаар мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь ажиллаж байна. Гүүрийн доод суурийг явуулын өргөгчөөр тулж бэхэлсний дараа цутгалтын ажил хийх бөгөөд одоогийн байдлаар бэлтгэл ажлыг хангаж байна. Гүүрийн засварыг”Хайвэй интернэшнл” ХХК хийж байгаа бөгөөд 7 сарын 8-нд дуусна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …