Монголд хөрөнгө оруулалтын сан байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа

c2c861760859942d0b2d0e36f635dc3aМонгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэр тус улсын  СI банктай хамтран ажиллах санамж бичигт тус банкны удирдлага болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт нар гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын том төслүүдийг санхүүжүүлэх нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санг Монголд  байгуулах боломжтой болж байна. АНЭУ-ын CI банк нь тус улсын санхүүгийн байгууллагуудын хамтарсан групп юм.

Монгол Улсын Засгийн газраас бонд гаргасан тохиолдолд худалдан авч, хамтран ажиллахаа тус банкныхан илэрхийллээ.

Манайд байгуулагдах хөрөнгө оруулалтын энэ сан бүтээн байгуулалтад оролцож буй компани, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийг дэмжих зорилготой бөгөөд хөрөнгө оруулалтын ийм сан манай улсад хэрэгтэй байгааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах албанаас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …