Налайх, Багахангай дүүргүүдэд гарсан хээрийн түймрийг цаг алдалгүй бүрэн унтраалаа

DSCF8042-708x350Налайх дүүргийн 3 дугаар хороо,  Ар булгийн ганц тов гэдэг газар хээрийн түймэр гарсан байна гэсэн дуудлагыг өдөр 15:10 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 18 албан хаагч, 2 автомашинтай, орон нутгаас 13 иргэн, 1 автомашин, 1 мотоциклтой очиход 20 га орчим өнжмөл өвс шатаж байсныг 18:00 цагт бүрэн унтрааж дүүргийн байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн байна.

Мөн Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хангайн 9 дүгээр зөрлөг Хээхэрийн гурван толгой гэдэг газар хээрийн түймэр гарсан байна гэсэн дуудлагыг өдөр 15:43 цагт өгснөөр Аврах, Гал унтраах 80 дугаар ангийн 21 албан хаагч, 3 автомашинтай, орон нутгаас 27 аж ахуйн нэгж байгууллагын 252 иргэн 45 автомашинтай гарч 315 га орчим өнжмөл өвс шатаж байсныг 19:01 цагт бүрэн унтрааж дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргад хүлээлгэн өгсөн байна. Багахангай дүүргийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдаж байгаа бөгөөд хээрийн түймэр энэ үед гарснаар дүүргийн мэргэжлийн ангиуд, гамшгаас хамгаалах албад цаг алдалгүй шуурхай ажиллаж түймрийг унтраасан байна.

Сүүлийн үед нийслэлийн Онцгой байдлын газарт ирж байгаа гал түймрийн дуудлагын дийлэнхийг гэр хорооллын иргэдийн хашааны шар өвсөө шатааж гал алдсан дуудлага эзэлж байна. Өчигдөр энэ төрлийн дуудлага 2 ирсэн байна. Тухайлбал:

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 52 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг  өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг очиход 17 метр хашаа, 2  га орчим өнжмөл өвс шатаж байсныг унтраасан.

Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ю-КО ХХК-ний хашаанд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг  өгснөөр Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг очиход 0.15 га орчим өнжмөл өвс шатаж байсныг унтраасан.

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 7 дугаар гудамжинд  байшин шатаж байна гэсэн дуудлагыг  өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг очиход иргэн Б-ийн 8х6 хэмжээтэй гарааш, 6х1 хэмжээтэй амбаар, жорлон, Range Rover маркийн суудлын автомашин, иргэн Ж-ын 5 ханатай гэр эд хогшил, Ж. иргэн Б-ын 10 метр хашаа, жорлон, иргэн Т-ын 2х3 хэмжээтэй амбаар, Nissan terrano маркийн суудлын автомашины хойд хэсэг шатаж байсныг 8 тонн ус зарцуулан унтраасан. Уг гал түймрээс иргэдийн Аварсан хөрөнгө 40 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааласан байна.

Ойрын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт өнжмөл шар өвс шатсан дуудлага нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуй нэгж, байгууллага, олон нийтийг галын аюулаас урьдчилан сэргийлж, ил задгай өвс, хог хаягдал шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …