Нийгэм, цаг үедээ бүтээлч манлайллыг бий болгож яваа залуу бүсгүйчүүдийн “Бриллиант” клубээс “МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” үндэсний хэмжээний 10 000 эмэгтэйн чуулганыг Монголд анх удаа цувралаар зохион байгуулж байгаа билээ.
Өнгөрөгч 3 болон 4 саруудад Бриллиант клубын хамт олон маань “1000 охидын болон 1000 оюутан охидын чуулганг Монгол орон даяар амжиттай зохион байгуулсанг бид мэднэ.
Тэгвэл өчигдөр “МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” Үндэсний хэмжээний цуврал чуулганы сүүлийн чуулган болох “1000 ЭЭЖИЙН ЧУУЛГАН”-аа Улаанбаатар хотноо 1000 гаруй залуу ээжүүдтэйгээр болж өндөрлөсөн юм. Мөн Монгол улсын өнцөг булан бүрт “100 ЗАЛУУ ЭЭЖИЙН ЧУУЛГАН” давхар болсон юм.
Энэ удаагийн чуулганы хүндэт лектороор “Гал голомт Үндэсний хөдөлгөөн” ТББ-ын Тэргүүн Д. Мөнхөө багш маань “Монгол Эх” сэдвээр лекц унших юм. Мөн “Single Ladies”, “Тютю” уран сайхны киноны найруулагч жүжигчин МУСТА Г. Ундармаа “Та өөрөө хайрын багш” сэдвээр лекц уншиж танхим дүүрэн эерэг энерги, эрч хүчийг түгээсэн юм.
Мөн чуулганы үеэр Б. Мөнхбаатар мэндчилгээ дэвшүүлж 1000 ээжүүдтэй нийгэм болон хүн ам, гэр бүлийн талаарх асуудлаар ярилцлага өрнүүлсэн юм. Түүнчлэн МУСТА дуучин Т. Дэлгэрмөрөн ээжүүдэд маань “Тэнгэрийн бүсгүй” дуугаараа ая барьсан.
Түүнчлэн “ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” Үндэсний чуулганы гол зорилго нь эмэгтэй хүн бол цэвэр ариун, халамж төгс, оюунлаг мэргэн, ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүйн хамгийн гол илэрхийлэл бөгөөд энэ бүхнийг гэр бүл, хамт олон, нийгэмд түгээн дэлгэрүүлэх нь Монгол эмэгтэйчүүдийн улс орондоо оруулж буй маш том хувь нэмэр, хамгийн чухал үүрэг юм гэдгийг таниулан, ухамсарлуулахад оршино.