“M-Oil”-ын шатахуун түгээх станцыг дээрэмджээ

images Өчигдөр шөнө Баянзүрх дүүргийн XII хороонд байрлах “М-Ойл” компанийн шатахуун түгээх станцыг, багтай этгээдүүд дээрэмджээ.

Баг зүүсэн хоёр залуу түгээгч бүсгүйг айлган сүрдүүлж, сейфнээс нь гурав орчим сая төгрөг дээрэмдэн авч явсан гэнэ. Эл дээрмийн хэрэг гарах болсон гол нөхцөл нь тус шатахуун түгээх станцд ямар ч харуул хамгаалалт байдаггүйтэй холбоотой ажээ. Одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс сэжигтэн этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.

М.сониуч.ugluu.mn

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …