Өнөөдөр болох зарим үйл явдлууд

download (4)10:00 цагт МХЕГ, ЦЕГ хамтран Тамхины хууль бус худалдаалалттай тэмцэх зорилгоор явуулах шалгалт хийнэ. Нээлт МХЕГ-ийн байранд болно. Утас 91989890


10:00 цагт “Улаанбаатар чуулга”-ийн байранд Хүүхдийн байгууллагын түүхэн 90 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. Утас: 88097606, 88051070


10:00 цагт Монголын Үндэсний Музейн Монгол нутаг дахь эртний улсууд Түрэгийн хаант улс, Хүннү гүрний танхимуудын шинэчлэлийн ажлыг БНТУ-ын ТИКА байгууллагаас хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Монголын Үндэсний музейд болно. Утас: 70110913, 99123922


11:00 цагт ЮНЕСКО /Японы Итгэлцлийн сангийн “Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” төслийн талаарх Хэвлэлийн бага хуралд урьж байна.Уг төслийн талаарх хэвлэлийн бага хурал “Монгол нюьс”мэдээллийн төвд болно. Утас: 99069190


11:00 цагт “Good neighbors” Олон Улсын Байгууллагын Хан-Уул дүүрэг дэх Яармаг Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөр нь тухайн орон нутгийн иргэдийн оролцоотойгоор тэдний санал санаачлагыг дэмжин, анхны Хэрэглэгчийн Хоршооны хүнсний дэлгүүрийг үүсгэн байгуулсан бөгөөд дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаа ХУД-ийн 5-р хороо, Яармагийн 20-р гудамж Ахуйн үйлчилгээний байранд болно. Утас: 88017551, 99078412, 95010158


11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүйгээр мэргэжил олгох сургалт зохион байгуулдаг Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төвийн Боловсролын Сэргээн Засалтын Хэлтсийн мэргэжлийн ангиудын “МЭРГЭЖИЛ СУРТЧИЛАХ ӨДӨРЛӨГ”  СЗХҮТ-ийн хурлын танхимд болно. Утас: 9916-9710


12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсны нэрэмжит Шатар ухаан-2015 тэмцээний зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 91901028


14:00 цагт “Оюутны хавар 2015” урлагийн нэгдсэн тоглолт Үндэсний соёл амралтын хүрээлэн /Хүүхдийн парк/-д болно. Утас: 99242579, 99108679, 99957907


14:30 цагт Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Европын Холбооноос Монгол Улсад хавсран суугаа Төлөөлөгчийн Газар хамтран “ЕВРОП, МОНГОЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт уулзалт-семинар МонголынШинжлэх Ухааны Академийн хурлын танхимд болно. Утас: 99045949, 265916

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …