Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчдын чуулга уулзалт боллоо

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас өчигдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр дүүргийнхээ Төрийн албан хаагчдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад тус дүүргийн төсвийн байгууллагуудын 4000 орчим ажилтан, албан хаагч оролцжээ

 11165321_442406135920476_6074336651085684753_n(2)

Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид урьд өмнө нь ингэж чуулан хуралдаж байгаагүй юм. Төрийн албан хаагч бол нийгэмд үлгэр жишээ болсон, сахилга баттай, чадвартай боловсон хүчин байх ёстой.  Чуулганы үндсэн зорилго нь төрийн албан хаагчдаа өргөсөн тангарагаа чин сэтгэлээр сахин биелүүлэх, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, шударга ажиллахыг уриалах зорилготой.

 Мөн Сонгинохайрхан дүүргийн Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг танилцуулах юм.

Тус дүүрэг Монгол Улсын хүн амын 10 хувь буюу  300 мянга орчим оршин суугчтай. Нийт 160 гаруй мянган төрийн албан хаагчын 4 хүрэхгүй хувь нь тус дүүргийн төсвийн байгууллагуудад ажиллаж 300 мянган иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж байна. Энэхүү тоо баримтаас Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид өндөр ачаалалтай ажилладагийг харж болно.

11254157_442405689253854_962920977896747287_nСонгинохайрхан дүүрэг улсаас татаастай төвийн ганц дүүрэг. Үүнээсээ шалтгаалаад төрийн албан хаагчдынхаа  нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт бусад дүүрэгүүдтэй харьцуулахад хөрөнгө мөнгө зарцуулж чаддаггүй.

Ажлын ачаалал их байдаг албан хаагчдынхаа нийгмийн асуудалд нь анхаарч чаддаггүй энэ байдалд дүгнэлт ИТХ, ЗДТГ-аас “Сонгинохайрхан дүүргийн Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг  санаачлан, батласан юм.

Дашрамд дурдахад Монгол Улсын хэмжээнд 162769 төрийн албан хаагч ажилладаг гэсэн тоо баримт бий. Сонгинохайрхан дүүргийн төсвийн байгууллагуудад 6049 албан хаагч ажилладаг. Үүний  80.5 хувь нь буюу 4850 орчим нь үйлчилгээний албан хаагч, 19.5 хувь нь буюу 1200 орчим нь улс төрийн болон төрийн тусгай, захиргааны албан хаагчид байдаг юм.

11281799_653014988164757_415202808_n 11053390_442405649253858_5860028264468992557_n (1) 10407891_442405552587201_8531985028462736810_n (1) 11334181_442409715920118_4261513559962236772_o

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …