Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж Танаа
Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд Тань чин сэтгэлийн баяр хүргье.
Эрхэм Ерөнхийлөгч Таны өнгөрсөн жил Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн Төрийн айлчлалыг эргэн санахад надад таатай байдаг. Энэхүү айлчлал нь манай хоёр орны хоорондын дотно бөгөөд бүрэн итгэлцсэн найрамдал, нөхөрлөлийн илэрхийлэл болсон юм. Бидний иж бүрэн түншлэлийн харилцаа Таныг Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллах хугацаанд мөн гүнзгийрэн хөгжинө гэдэгт би итгэлтэй байна.