Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академи руу явдаг явто замыг 2015 оны 05 дугаар сарын 29-ны 23.00 цагаас 2015 оны 05 дугаар сарын 30-ны 06.00 цаг хүртэл хааж, борооны усны шугам тавих ажил хийнэ. Гүйцэтгэгчээр “Усны эрчим” ХХК ажиллана.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж, “Блю Скай” төвийн урд замыг 2015 оны 05 дугаар сарын 30-ны 22.00 цагаас 2015 оны 05 дугаар сарын 31-ний 06.00 цаг хүртэл хааж, бохир усны шугам тавих ажил хийнэ.
Монголын Бурхан шашинтны шинэ төвийн барилгын ажил Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Япон цэргийн цогцолбор руу явсан замыг 2015 оны 05 дугаар сарын 30-наас 22.00 цагаас 2015 оны 06 дугаар сарын 02-ны хооронд сүвлэж шугам сүлжээний ажил хийнэ.
Банзүрх дүүрэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын авто замыг 2015 оны 05 дугаар сарын 29-ний 23.00 цагаас 2015 оны 05 дугаар сарын 30-ны 06.00 цаг хүртэл хааж , борооны ус зайлуулах шугам тавих ажил хийнэ. Гүйцэтгэгчээр “Наран тойром” ХХК ажиллана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.