Реалити шоуны од Ким Кардашиан, Кхоли Кардашиан, Кули Женнер болон Норт Уэст нар зураг авалтад орохоор Монтана муж руу явах үедээ осолд орсон тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Жолоог Кхоли барьж явсан аж. Монтана мужид цаг агаар огцом хүйтэрч, цас бороо холилдон орж, үзэгдэх орчин тун муу байжээ.
Машин хурдны замаар явж байхдаа гэнэт гулгаж замын хашлага мөргөсөн байна. Азаар хэн ч гэмтэж бэртээгүй ч Ким сэтгэлээр их унаж, нөхөр Кейни Уэсттэй ярих үедээ уйлсан байна.
“Кардашианы гэр бүл ослоос амьд үлдлээ” гэх гарчигтай реалити шоу өчигдөр “HBO” телевизээр цацагдсан аж. Ким болон Норид санаа зовсон хүмүүст твиттер, фэйсбүүкээр сэтгэгдлээ илэрхийлж, тэдэнд урам хайрласан байна. Ким “Үнэхээр аймаар байсан. Ингээд л үхлээ гэж бодсон. Машин замын хашлага мөргөх үед Нори их айж, чангаар уйлсан. Охиндоо их санаа зовсон учир Кейнитэй ярих үедээ нулимсаа барьж дийлээгүй” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг