Академич Г.Лувсанцэрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан ном хэвлэгджээ

SAM_2000Манай орны буддын судлалын нэрт эрдэмтэн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Г.Лувсанцэрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Монголын буддын судлалын орчин үеийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, түүний тухай анд нөхөд, шавь нарынх нь дурсамж, хурлын илтгэлийн эмхтгэлийг Лувсанцэрэнгийн Энхжин ивээн тэтгэн хэвлүүлж нийтийн хүртээл болгожээ.

Тус хуралд профессор А.Жамбал “Г.Лувсанцэрэн МАХН-ын Төв хороонд философийн суртал нэвтрүүлэг хариуцан ажилласан нь”, магистр Б.Ариунзул, Р.Алтансүх нар “Академич Г.Лувсанцэрэн ба буддын судлалын үзэл баримтлал”, академич Ж.Болдбаатар “Монголын бурхны шашин дахь багш, шавийн барилдлага”, профессор Батын Ч.Ган-Өлзий “Буддын төв үзлийн “хоосон чанар”-ын мэдэгдэхүйн ухааны тайлал”,  профессор Г.Лодой “Хоосон чанар хэмээх ойлголтын тухай бодрол”, профессор Л.Тэрбиш “Цастны оронд сургууль хийж, олон амьтныг номоор гийгүүлсэн гүн ухаант зарим монгол мэргэд”, доктор Ц.Энхчимэг “Цагадайн удмын хаад ба буддын шашин”, доктор Д.Бүрнээ “Буддын цадигийг шүтээн зурагт дүрсэлсэн тухай”, профессор М.Гантуяа, магистр М.Ганхөлөг нар “Иргэний болон шашны боловсрол, судалгаан дахь буддын гүн ухаан судлалын арга зүйн онцлог”, профессор С.Цэдэндамба “Монголын буддизмын дахин сэргэлт: түүх, уламжлал ба судлал шинжлэлийн уг сурвалж”, доктор С.Янжинсүрэн “Дэлгэрийн чойрт мөрдөгдөж байсан дэг жаяг”, доктор Д.Наранцэцэг “Монголын буддын сэтгэгчдийн намтар зохиолын өнөөгийн чиг хандлага”, профессор Л.Алтанзаяа “Хамба номун хан Агваанхайдавын нэгэн зохиолын тайлбарын асуудалд”, доктор Д.Даваасүрэн “Орчин үед Буддын шашны нэр томьёоны тайлбар толь зохиох аргазүйн асуудалд” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлснийг эмхтгэлд нийтэлсэн байна.

Мөн эмхтгэлд МУ-ын Хөдөлмөрийн баатар Г.Очирбат, профессор Б.Сумъяа, академич Д.Цэрэнсодном, акдемич Д.Төмөртогоо, профессор Б.Даш-Ёндон, Л.Хайсандай, Ш.Сонинбаяр, Р.Дарьхүү, Д.Тунгалаг, А.Жамбал, С.Янжинсүрэн, Э.Ариунаа, Т.Булган, Д.Цэдэв, Ч.Дамбажав нарын дурсамж, академич Г.Лувсанцэрэн агсаны бүтээлийн жагсаалт, дурсамжид холбогдох гэрэл зураг багтжээ.

Эмхтгэлийг академич Г.Чулуунбаатар, профессор М.Гантуяа нар хянан тохиолдуулжээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …