Зуны эхэн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр Бурхан багшийн мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, нярваан дүрийг үзүүлсэн гурван онцгой өдөр тохиодог юм.
Эл өдөр аливаа буяны үйлийг эрхэмлэн хийх нь нэн тустай юм.
Өглөө.мн сайт анх байгуулагдснаасаа эхлэн Монголчууддаа зориулан бурханы шашны дээдийн ном уншлагыг оруулж уншигчдынхаа сайшаал дэмжлэгийн авч, эх орны болон дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа монголчуудаа зориулан бурханы шашны дээдийн ном уншлага, гүрэм заслыг аудио сонсох хэлбэрээр оруулсан байдаг билээ.
Эрхэм уншигч та Бурхан багшийн их дүйчин өдөр буюу өнөөдөр эдгээр судар номноос өөртөө тохирохыг нь сонгон арц хүж асаан ариутган, сүслэн уншуулваас сэтгэлийн их хүч энерги өөртөө хураан, санасан хэргээ бүтээхүйн магад учир буй юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
