Хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй явсан иргэдийг саатуулжээ

32_d83862a0190ffe504d4f236088f0e6d6a344ac7bЗамын-Үүдийн хилийн ангийн хариуцсан хэсэгт зөвшөөрөлгүй явсан иргэн Б, Г нарыг, мөн хилийн зурваст зөвшөөрөлгүй явсан иргэн У, Э нарыг тус ангийн хилчид телекамерын хяналтаар илрүүлэн саатуулж харьяа цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгөөд байна. Мөн Баян-Өлгий аймгийн Цагааннуурын хилийн ангийн хариуцсан хэсэг Усай нэртэй газарт хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй явсан гурван автомашинтай 10 хүнийг хилчид илрүүлэн саатуулж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу мөнгөн торгууль ногдуулж буцаажээ. Харин Сэлэнгийн хилийн хэсгээр хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй, ан хийх зорилгоор явж байсан Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэн А, О нарыг хилийн манаа илрүүлэн саатуулсан байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …