Төв цэвэрлэх байгууламжийг 48 цаг зогсооно

3qudkk512dlr6jna5j676gn4e1Нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа Төв цэвэрлэх байгууламжийг засварлах шийдвэр гаргажээ.

Энэ сарын 15-наас эхлэн 48 цагийн хугацаатай Төв цэвэрлэх байгууламжийг зогсоох болсон байна.

Гэхдээ энэ үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир урсгахгүйгээр засварлах болсныг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал мэдэгдэв.

Тэрбээр “Жил болгон Төв цэвэрлэх байгууламж тодорхой хугацаагаар тэг зогсолт хийдэг. Үүнийг ингэж сүр дуулиан болгохгүй байхыг хүсье. Төв цэвэрлэх байгууламжийг зогсоох үеэр иргэд хэрэглээний усаа багасгах хэрэгтэй” гэлээ.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …