Монгол улс Азийн орнуудын анхаарал татаж байна. Учир нь өнгөрөгч сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази” чуулган манай улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн бол үргэлжлүүлэн ирэх 25-ны өдрөөс долдугаар сарын 2-ны хооронд Зүүн хойд Азийн залуус чуулах гэж байна. “Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах уг чуулганыг Ази, Номхон далайн энх тайван, хөгжлийн төлөө хөдөлгөөн санаачлан НҮБ-ын Ази номхон далайн бүсийн нийгэм эдийн засгийн хороо, Дэлхийн Энхийн Их Наадам, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголын Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ, Монголын Залуучуудын Холбоо, Дэлхийн Залуу Манлайлагчдын Академийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Өчигдөр тус чуулганыг хамтран зохион байгуулахаа илэрхийлж, БОНХАЖЯ, “Дэлхийн энхийн их наадам” ТББ, Монголын Залуучуудын Холбоо, Сайн дурынхны байгууллагуудын сүлжээ ТББ-ууд санамж бичгийг үзэглэлээ. Энэ удаагийн чуулганаар энх тайвны тулгамдсан асуудал өнөөгийн нөхцөл байдлын талаарх илүү сайн ойлголт бий болгох , өөрсдийн туршлага мэдээллээ солилцох, хамтран ажиллагч олон талуудын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, Зүүн хойд Азийн дэд бүсэд явагдаж буй залуучуудын сайн дурын үйлсийг хөхүүлэн дэмжих зэрэг хөгжлийн гол түлхүүр асуудлуудыг анхаарахад чиглэжээ.Тиймдээ ч Хүрээлэн буй орчны үйлчилгээ, Нийгмийн хөгжил дэх залуучуудын оролцоог дэмжих нь, Гамшгийн үеийн онцгой тусламж, Үндэсний сайн дурынхныг чадавхижуулж, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, Сайн дурын үйл ажиллагааны эрх зүйн орчныг бий болгох, Компаний нийгмийн хариуцлага гэсэн сэдвээр салбар хуралдаанууд хэлцэгдэх нь.
Түлхүүр үгнийгэм
Санал болгох мэдээ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …