Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллана

p19n18torr1eiq17luoo134l1l0l3Нийслэлийн ИТХ – ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Ц.Алтанцэцэг, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгч, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ – ын дарга Ц.Одонтунгалаг нар Вена хотын Санхүү, эдийн засаг болон нийтийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга хатагтай Ренатэ Браунерийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгааг дурьдаж, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Вена хотын Санхүү, эдийн засаг болон нийтийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга хатагтай Ренатэ Браунер Вена хот эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, тэр тусмаа эмэгтэйчүүдийн боловсролын салбарт анхаарах бодлого баримтлан ажиллаж байгааг дурьдлаа. Харин нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид 46 төлөөлөгчөөс 6 нь эмэгтэй байгааг дурьдаад уулзаж байгаадаа талархал илэрхийлж, хариуцан ажиллаж байгаа салбарын талаараа танилцуулж, санал солилцлоо. Цаашид хоёр хот хамтран эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, улс төрд эмэгтэйчүүдийн байр суурийг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …