Шинэчлэлээр овоглосон хичээлийн жилд юу өөрчлөгдөв

6bӨнөөдрөөс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн зуны амралт эхэлж байна.2014-2015 оны хичээлийн жил өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй хөдөлгөөн ихтэй, өрнүүн жил болж дууслаа.
Учир нь Засгийн Газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн дагуу орон даяар бүх ерөнхий боловсролын сургуулиудад“Ном” “Авьяас” дэд хөтөлбөрүүд болон хүүхэд бүрийг хөгжүүлэх “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүллээ. Багш нарын хүлээлт, дэмжлэгийг ихэд авсан уг шинэчилсэн хөтөлбөр хэрэгжсэнээр бүх цэцэрлэг, бага ангиуд хуучнаасаа тэс өөр агуулга, хэв маягаар хичээллээд нэг хичээлийн жил дуусгаж байна.
Бага ангийн хичээл яаж өөрчлөгдөв?
Багш нарын хэлж байгаагаар цөм хөтөлбөр хэрэгжсэнээр хичээл багш төвтэй сургалтаас хүү­хэд төвтэй сургалт руу шилж­жээ. Багш зааж хүүхэд сур­на гэхээс илүү хүүхэд өөрөө хийнгээ суралцаж, багш түүнд нь туслах маягаар сургалтаа явуулдаг болсон байна. Өөрөөр хэлбэл өмнө нь багш самбар дээр бичиж, хүүхдүүд хуулж аваад цээжилж, шалгалт өгч дүн авдаг байсан бол одоо багш нар хүүхдийн оролцоог хангасан хэлбэрээр хичээлээ боловсруулдаг болсон байна. 
Багшид хичээлийн хөтөлбөрөө өөрөө боловсруулах эрхийг нь өгсөнөөр тэд хичээлээ хүүхэд бүрийн сонирхлыг татсан хэлбэрээр явуулж чаддаг болжээ. Дээрээс нь багш нар хүүхэд бүрийн авьяасыг нээх их хөдөлгөөн өрнүүлсэн. Хүүхэд дуулж, бүжиглэх, спортын болон зохион бүтээх гээд олон авьяастай байдаг. Түүнийг нь нээж хөгжүүлж чадвал хүүхэд ямар нэг юм чаддаг гэдэгтээ итгэж, өөртөө итгэлтэй болдог байна.

d30e150ca43562abbigС.Мөнхгэрэл: Багш нарын хандлага маш их өөрчлөгдсөн.
Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын 3-р сургуулийн бага ангийн багш
-Бид хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд бүх хүүхдийнхээ ахиц амжилтыг улирлаар нь тооцож байгаа. Ингэснээр хүүхэд бүрийнхээ төвшинд тохируулж хичээ­лээ явуулдаг болсон. Хүүх­дүүдийнхээ авьяасыг тодор­хойлж, тодорхой бусыг нь нээж хөгжүүлж байна. Багш бид ч бас хандлагаа их өөрчилж байна.
Хуучин шигээ багш даалгавар өгөөд л яваад байвал хүүхэд бүр хөгжиж чадахгүй гэдэг санал нэг байгаа. Заах аргын хувьд хүүхдийг илүү идэвхтэй байлгах, хүүхдэд ойр сэдвийг сонгох, өөрсдөөр нь хийлгэх арга хэлбэрийг түлхүү ашигладаг болсон. Өмнө нь яамнаас энэ хөтөлбөрөөр хичээлээ заа гэж тулгадаг байсан. Харин одоо багш та өөрөө мэдээд хичээлээ явуул. Гол нь танай хүүхдүүд V анги төгсөхдөө л тавдугаар ангийн мэдлэгийг олж авсан байх хэрэгтэй гэдэг шаардлага тавьдаг болсон. Энэ нь багш өөрийнхөөрөө ажиллаж үр дүн гаргах боломж олгосон маш зөв шийдвэр.
Хүүхэд бүрийг хөгжүүлэх нь одоо хэрэгжиж байгаа боловсролын чанарын шинэч­лэлийн гол зорилго. Тиймээс багшийн ажлыг дүгнэхдээ баг­шийн бичсэн ажлын тай­ланг үндэслэдэг байдлыг халж хүүхдийн ахиц амжилт, хүүх­дийн эрүүл мэндийг хүртэл харгалздаг үнэлгээний системд шилжсэн байна.
86d715ac395841d8bigМ.Энэрэхмаа: Багшийн ажлыг хүүхдийн ахицаар үнэлдэг болсон
Булган аймгийн 1-р сургуулийн бага ангийн багш
-Багшийн ажлыг үнэлэх дүгнэх журмыг шинэчилсэн нь багшийг л хэрхэх тухай ярьдаг байсныг өөрчилсөн алхам болсон. Одоо бол хүүхдийн зөв дадал, хэвшил, сурлагын амжилт, ахиц бүгдийг харж байж багшийг дүгнэнэ. 
Өөрөөр хэлбэл багшийн ажлыг дүгнэхдээ шууд гол цэг рүү нь харж байна гэж хэлж болно.Багшийн ажлыг хүүхдээр дүгнэх нь бас багшийг хөгжүүлэх том хөшүүрэг болж өгсөн. Хэрэв хүүхэд бүрээ сайн хөгжүүлж чадаж байвал багш цалин дээрээ урамшуулал авч одоо байгаагаас өндөр цалин авах боломж бүрдсэн. 
-Шинэчилсэн хөтөлбөрийн үр дүн юу байв?

-Боловсролын салбарт хий­сэн шинэчлэл нь ирээдүйн Монгол иргэн бүрийг зөв дадал хэвшилтэй, зорилго тэмүүлэлтэй, өөрөө бие даан шийдвэр гаргах чадвартай зөв хүн болгох зорилготой. Тиймээс нэг жилийн дараагаас үр дүн ярих нь эрт. Гэвч өнгөрсөн өдрүүдэд болсон сургуулиудын эрдмийн баяруудаас үр дүн гэж хэлж болох олон амжилтуудыг харж болохоор байлаа.
Ангиараа дуучин, бүжигчин болсон, ангиараа тооны олимпиадад байр эзэлсэн, нэг жилийн дотор нэг ч хоцрогдолгүй анги боллоо гэх мэт олон сайн үр дүн гарсан. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн нэг ангийн 38 хүүхэд ангиараа олимпиадаас медаль авсан байна.
d945920de2e4eb83bigД.Алтансувд: Бага боловсролд томоохон шинэчлэл гарлаа
Сэлэнгэ аймгийн 6-р дунд сургуулийн бага ангийн багш
-Би дөрөвдүгээр ангитай. Манай анги 39 хүүхэдтэй. Хүүхдүүд маань энэ хичээлийн жилд төвшин төвшиндээ ахиц үзүүлсэн.Жишээ нь хичээлийн жилийн эхэнд жоохон дуугүй ноомой байсан нэг хүүхэд маань бүжгийн дугуйланд яваад бүжиглэж сураад өөртөө их итгэлтэй болсон.
Түүнийгээ дагаад багштайгаа болон бусадтайгаа харьцахдаа илүү нээлттэй болж, сурлагын амжилт нь ч дагаад сайжирсан. Одоо манай ангид хоцрогдолтой хүүхэд байхгүй. Бүгд жигд амжилттай байгаа. Энэ амжилтаа бид ирэх жил ч хадгалж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнгөрсөн хавар 12 аймагт ажиллаж шинэчилсэн хөтөл­бөрийн хэрэгжилттэй танилц­сан. Энэ үеэр шинэчилсэн хөтөлбөрийн дүнд багш, хүүх­дүүд багагүй амжилт үзүүлж байгаа тухай олон ний­тийн мэдээллийн хэрэгс­лүүдээр гарч байсан билээ. Бага боловсролд томоохон шинэчлэл өрнөсөн нэг хичээлийн жил ийнхүү дуусч байна.
Ирэх жил БСШУЯ-аас суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг нэвтрүүлнэ. Ингэснээр боловсролын салбар бүхэлдээ шинэ тогтолцоонд шилжих юм.
Ugluu-logo3

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …