Өглєєний гимнастик

4.1Орчин vед техник хvчтэй хөгжиж хvмvvсийн гараар хийж гvйцэтгэх ажил улам багасч байгаа нь хvн бvрт булчингаа сайн ажиллуупах шаардлагатай болов.
Хэн бага хөдөлгөөнтэй, залхууран биеийн амрыг харж суувал тvvнд өвчин тусахад амархан байдаг. Хөдөлгөөн багатай байхад бодисын солилцоо муу явагдаж, биеийн эсэргvvцэл сулран ууж идсэн зvйлээ бие махбодид тэжээл, болгон шингээх нь муу байдаг.
Бие чийрэгжvvлэх элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, өдрийн ажилд алжаалгvй хvчин зvтгэж, ядралгvй ажиллахад тань танд өглөөний гимнастик хийж, биеэ халаах нь юу юунаас илvv ашиггай. Өглөө бvр гимнастикаар тогтмол хичээллэдэг хvний бие бялдар, тэнхээ тамир биеийн хөгжил нь гимнастик хийдэггvй хvнийхээс эрс тэс ялгавартай, булчингийн өсөлт хөгжилт хvч нь гойд сайн байдаг. Иймээс өдөр бvрийн дэглэм болсон хөдөлгөөнийг өглөөний гимнастикаар дасган эхэлдэг жамтай.
Унтах vед бух булчин сулран, уураг тархи мэдрэлийн систем амарч, уушиг зvрх, хоол боловсруулах vйл ажиллагаа удаашран бодисын солилцоо буурч ирдэг. Нойрноос сэрэх vед эрхтний vйл ажиллагаа саатлын байдалтай нойрмоглон байдаг. Эрхтний vйл ажиллагааг сэргээж, хvч энергиэ олж авахад танд хамгийн тvрvvнд өглөөний гимнастик тусална.
Өглөөний гимнастик хийж бие халаахгvйгээр ууж идээд ажилдаа явах гэж гэрээсээ гарвал таны уушиг, зvрх, уураг тархи болон бvх эрхтэн vйл ажиллагаагаа явуулахад ихээхэн хvндрэлтэй болж ажлын эрч хvчинд муугаар нөлөөлнө. Гимнастик хийсний дараа нойтон алчуураар цээжин биеэ арчихад арьс цэвэршин, шар vсний нvх онгойж, мэдрэлийн систем сэргэж, цовоолог болно.
Дасгал хийхэд цусны эргэлт хурдасч бодисын солилцоо сайжран цусан хангамж ихсэж эрхтний vйл ажиллагаа идэвхжиж эхэлдэг. Дасгал нь 8-10 төрлийнх байх ба эхлээд гарын дасгал хийсний дараа хөлийн булчин хvчтэй ажиллуулах дасгал хийж, дараа нь амьсгалын, гэдэс нурууны булчинг ажиллуулах дасгалыг тус тус хийнэ. Дасгал хийж буй vед амьсгалаа зөв зохицуулах нь зvй ёсоор шаардагддаг. Өглөөний гимнастикийг 10-15 минут хийхэд хангалттай гэж vзнэ. Сурсан дасгалаа амьдралдаа дадал заншил болгон явбал хөгшрөхгvй урт удаан наслах болно. Булчингийн vйл ажиллагааг идэвхжvvлэх нь гимнастикаас илvv сайн юм огтхон ч байхгvй ээ.

Emch.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …