Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага Зэвсэгт хүчний Жанжин Штаб, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын бие бүрэлдэхүүнд мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг олгох, тасаг, салааны жигдрэлтийг хангах зорилгоор 2007, 2008, 2009, 2011, 2013 онуудад марш тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах уламжлалт тэмцээнийг зохион байгуулж ирсэн юм.
Тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага тус бүрээс байнгын бүрэлдэхүүний болон хугацаат цэргийн алба хаагчдын салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын салаадууд оролцлоо.
Үүнд байнгын бүрэлдэхүүний зургаан салаа, хугацаат цэргийн гурван салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын зургаан тасаг нийт 15 багийн 330 цэргийн алба хаагчид оролцсон юм. Марш тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах тэмцээн гарааны өмнөх ажиллагаа, марш үйлдэх гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдсэн юм.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Б.Баярмагнай , БХЯ, ЗХЖШ-ын болон үндэсний аюулгүй байдлын хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, шүүгчид тэмцээнд оролцож байгаа байгууллагуудын удирдлага, баг, тамирчид оролцлооо.
Тэмцээний эмэгтэй тасгуудаас тэргүүн байрыг Дэслэгч генерал Ц.Бямбажав даргатай, дэслэгч Л.Саранзаяа захирагчтай Зэвсэгт хүчний 2-р тасаг, Хугацаат цэргийн албан хаагчийн салаанаас Дэслэгч генерал Ц.Бямбажав даргатай дэслэгч Г.Жавхлантөгс салааны захирагчтай Зэвсэгт хүчний 1-р салаа, Байнгын бие бүрэлдэхүүний зургаан салаанаас Дэслэгч генерал Ц.Бямбажав даргатай, ахлах ахлагч Х.Гантулга салаан захирагчтай Зэвсэгт хүчний 2-р салаа тус тус тэргүүн байр эзлэжээ