Залуу маркетерууд зангиагүй уулзлаа

5cfc0baa-d504-4f9e-92d9-2415ea0a6ab1Монголын залуучуудын холбоо нь залуучуудыг нэгтгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх үүднээс дэргэдээ холбоо, зөвлөл, хороо, клубуудыг үүсгэн байгуулж өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Үүний нэг нь Залуу маркетеруудын холбоо бөгөөд өнгөрөгч нэгдүгээр сард байгуулагдаж, үйл ажиллагаагаа идэвхижүүлж эхлэсэн юм. Тэгвэл тус хороо нь Монголын Залуучуудын холбоо энэ 6 дугаар сарыг хүүхдийн сар болгосонтой холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан мэргэжил сонголтын талаар сонирхолтой уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.

Тус холбоо нь залуу маркетингийн менежерүүдийг нэгтгэж хамтдаа хөгжих зорилготой бөгөөд холбоонд элсэх хүсэлтэй маркетингийн менежер болон тэр чиглэлээр суралцагч оюутан залуус, судлаачидад үүд хаалга нь үргэлж нээлттэй байх юм байна. Цаашдаа ч олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд өнгөрөгч баасан гаригт мөн маркетингийн менежерүүдийн зангиагүй уулзалтыг зохион байгуулсан байна. Залуу маркетеруудын холбоотой холбогдохыг хүсвэл 95920383 дугаараар холбогдоно уу.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …