“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд хийгдэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ

11402714_1080037458690300_5854454062818931798_oСарын аяны талаар Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсийн дарга Б.Одонтунгалаг, Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат- Өлзий нар мэдээлэл хийлээ.
Аяны хүрээнд байгаль орчин, геологи, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хийгдэж буй эрх зүйн шинэчлэлийг сурталчилах, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах, цацрагийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, энэ салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад аюулгүй орчныг бүрдүүлэх талаар хүлээх хариуцлагыг өндөржүүлэх, холбогдох хууль, журам, дүрмийн хэрэгжилтийг олон нийтэд таниулах зорилго бүхий ажил үүргүүд хийгдэж байгаа юм.

Тус аянд БОНХАЖЯ, “Туул голын ай сав газрын захиргаа”, НЗДТГ , Дүүргүүдийн ЗДТГ, НБОНХГ, Төрийн бус байгууллага, холбоод хамтран оролцож байна.
Аяны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөгөө батлуулан ажиллаж байна. Үүнд:
Сарын аяныг угтаж “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын уул уурхайн үйлдвэрлэл эрхлэхэд орон нутгийн удирдлагын оролцоо,эрх үүрэг” сэдэвт сургалт.
“Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан БОАЖНХЯ-тай хамтран өдөрлөг зохион байгуулах.
“Хатан туул” хөтөлбөрийн хүрээнд “Туул гол-Цэвэр орчин” цэвэрлэгээний өдөрлөг зохион байгуулах.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа мод, модон материалын захад үзүүлэх сургалт зохион байгуулах.
Дүүргүүдийн хорооны Засаг дарга нарт “Байгаль орчин, газрын харилцааны чиглэлээр хэрэгжүүлэх эрх үүрэг” сэдэвт сургалт зохион байгуулах /3 дүүрэгт/.
Туул голын бохирдолын түвшинд шинжилгээтэй хяналт шалгалт хийх.
“Дулааны цахилгаан станц-IV” –ТӨХК-д зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх
НОБГ-ын албан хаагчдад “Цацраг, химийн аюулаас хамгаалах хувцас хэрэглэл, ослын үед хэрэглэгдэх багаж хэрэгслийн талаар үзүүлэх сургалт зохион байгуулах.
Монгол Улсын хилийн боомтууд дахь улсын байцаагч нарт зориулсан “Хилийн боомт дах цацрагийн хяналтын төхөөрөмжид дохиолол илэрсэн үед авах арга хэмжээ, бэлэн байдал” сэдэвт сургалт зохион байгуулах /15 хилийн боомтын байцаагч нарт/
“Танд туслая” сайн үйлсийн өдөр зохион байгуулах.
Мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын үр дүнг үндэслэн тандалт судалгаа, шинжилгээний дүнд анализ хийх.
Импортын болон эх орны хүнсний бүтээгдэхүүн, гадаад орчны цацрагийн түвшинд хийсэн хяналтын дүнг үндэслэн тандалт судалгаа, дүн шинжилгээ хийх Барилгын материалын цацрагийн түвшний хяналтын тандалт судалгаа, дүн шинжилгээ хийх зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …