Хойд Солонгосын 1750 ажилчин Монголд ажиллаж байна

 Хойд Солонгос улс гадаадад ажиллах хүч гарган ихээхэн хэмжээний мөнгө хуримтлуулах зорилгоор сүүлийн 10 жилийн туршид ОХУ, Хятад, Монгол , Чех , АНЭУ  зэрэг орнуудад  багагүй тооны ажилчид илгээгээд байгаа билээ.

 Хятад улс гэхэд 5 мянгаар тоологдож байсан Хойд Солонгосын гэрээт ажилчдын тоог 2 Солонгосын харьцаа муудаж эхэлсэн өнгөрсөн 3 сараас эхлэн огцом багасгаж цаашид дахин нэмэхгүй хэмээн  мэдэгдэж байгаа бол энэ хугацаанд Монгол улсад ажиллах Хойд Солонгосын гэрээт ажилчдын тоо ихээхэн нэмэгдэж , өнгөрсөн 4 сарын сүүлийн байдлаар  1750 боллоо гэж өнөөдөр АНУ-ын Чөлөөт Ази  мэдээллийн радио суваг  мэдээллээ.

Одоогийн байдлаар Монгол улсад   барилга , зам тээвэр , уул уурхайн салбарт  дийлэнх нь ажилладаг гадаадын 12 мянга 064 ажилчид  тоологдсон  ба тэдний  дийлэнх нь буюу 5,976 Хятад  улсын иргэд бол  ОХУ-ын 528 , АНУ-ын 428 , Вьетнамийн 414  иргэд  гэх мэт байгаа ажээ.

Монгол улсад барилгын салбар дээр ажиллаж буй Хойд Солонгосын иргэдээс авсан ярилцлагад тэд сар бүр 600∼700 орчим долларын цалинтай хэмээн хариулсан байна. Өнгөрсөн 2007 онд Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн Хойд Солонгосын төлөөлөгчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан , өөрийн орны иргэдээ  Монгол улсын барилгын салбарт ажиллуулах хүсэлт тавьж байсан удаатай  юм байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …