Төсөөллийн засвар хийгдсэн “том” сургууль

350m2agМонгол Улсын Их Сургуулийн төгсөх ангийн оюутнуудаас кредитийн зөрүү мөнгө нэрийдлээр сургалтын алба нь нэмэлт мөнгө нэхэж байгаа гэнэ. Үүнийг төлж барагдуулахгүй бол диплом өгөхгүй хэмээн сүрдүүлж, төгсөх ангийн юутнуудыг мухардалд оруулаад байгаа ажээ. Мөн энэхүү асуудлыг эсэргүүцэж тус сургуулийн оюутнууд жагсаал хийсэн боловч төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Харин МУИС-ын оюутны холбооноос энэхүү шийдвэрийн хариуг өгөхдөө “сургуулийн засвар, чанарын сайжруулалт, номын сан, компьютерийн лабораторийг сайжруулна” гэх мэт шалтгаантай гэнэ. Үүнийг оюутнууд нь эрс эсэргүүцэж байгаа бөгөөд “жил бүр энэ мэт шалтгаанаар төлбөрийн нэмэгдэл авдаг ч сайжирч байгаа зүйл алга” хэмээн ундууцаж байгаа юм. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх улсын хэмжээний том сургууль энэ мэт арга ядсан зүйл хийх нь сургуулийн нэр хүнд цаашлаад улс эх орны нэр хүндэд ч муугаар нөлөөлөх хандлагатай.

Ч.Мандахнар

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …