Нөөцийн махны борлуулалт 65 хувьтай байна

7607Хүн амын энэ хаврын хэрэгцээнд зориулан Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад махны менежер 6 компани нийт 14.5 мянган тонн нөөцийн мах бэлтгэж  4 дүгээр сарын 1-нээс худалдаанд гаргасан. Тэгвэл менежер компаниуд  энэ сарын 1-ний өдрийн байдлаар 9,1 мянган тонныг борлуулсан бөгөөд энэ нь нийт  нөөцийн махны  65% болж байна.

 “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод  “Баатарууд тэнгэр” ХХК Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд 100 гаруй дэлгүүрээр, “Эй Эн Ди Эм” ХХК нь Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүргийн 80 дэлгүүрээр, “Мах импекс” ХХК Сонгино хайрхан дүүргийн 40, Чингэлтэй дүүргийн 33,  Төв аймгийн 10 дэлгүүрээр, “Мах маркет” ХХК Сонгино хайрхан, Баянгол дүүргийн 47 дэлгүүртэй гэрээ байгуулан, нийт 80 орчим худалдааны цэгээр,  Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК 33 цэгээр,  Дархан хотод “Дархан меат фүүдс” ХХК 90 гаруй  цэгээр нөөцийн махыг борлуулж байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны шийдвэрээр 5 дугаар сарын 23-наас эхлэн 7 дугаар сарын 31-нийг хүртэл амралтын өдрүүдэд “Мишээл экспо”, “Скай”, ”Оргил” зэрэг томоохон худалдааны төвүүдийн гадна талбай, “Далай ээж”, “Бөмбөгөр”, “Бүрд”, “Орхон” зэрэг хүнсний захуудын гадна талбайд нөөцийн махыг борлуулж эхлээд байгаа юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …