Улаанбаатар хотыг Хонконгд сурталчилна

c1328145197488e6ef1ad56a71e0139cНийслэлийн Аялал жуулчлалын газар, “МИАТ” ХК, “Жуулчин”, “Нью Жуулчин” компаниуд хамтран 6 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулах Хонконгийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцоход бэлэн боллоо.

Тус үзэсгэлэнд 49 орны 483 байгууллага оролцож байгаа бөгөөд 4 өдөр үргэлжлэх юм. Эхний өдөр мэргэжлийн байгууллагуудад, дараагийн өдрүүдэд олон нийтэд нээлттэй болно. Нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх ‘Найрсаг Улаанбаатар’ хөтөлбөрт хөрш орнууд, шууд нислэг бүхий хотууд руу чиглэсэн гадаад сурталчилгааг идэвхжүүлэх зорилт тавьсны дагуу үзэсгэлэнгийн төв хэсгийн 18 метр квадрат талбайд Монгол улс, Улаанбаатар хот гэсэн талбайг тохижуулан оролцож байна.
Өнгөрсөн онд БНХАУ-ын 115 сая иргэн гадаадад жуулчилдаг байна. Үүний дийлэнхийг Шанхай, Бээжин, Хонконг, Гуанжоу зэрэг томоохон хотын иргэд бүрдүүлж байгаа юм. Хонконг-Улаанбаатарын хооронд 7 хоногт 5 шууд нислэг хийдэг, Монгол Улсын Ерөнхий консулын газраас шуурхай виз авах боломжтой зэрэг нь тус засаг захиргааны онцгой бүсийн жуулчдыг татах давуу тал болдог. Тус бүсийн жуулчдыг хүлээн авах бэлтгэлийг хангах зорилгоор Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дээд шагнал Үлиссийн нэрэмжит судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чоныг Улаанбаатар хотод урьж, жуулчидтай харилцдаг төрийн байгууллагууд, Улаанбаатар хотын зочид буудал, зоогийн газрын менежерүүдийг сургалтад хамруулсан гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …