14 хүрээгүй хүүхдийг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй

54nu886u71iu2m5mkl9daaca0lУнадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцох үедээ осолд өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал буурахгүй байна. Саяхан л гэхэд, ХУД-ийн нутаг Шувуун фабрикийн зүүн хойд замд Т.Хайгландер маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуй унаж яван М-тэй мөргөлдөж 11 настай эрэгтэй М гэмтжээ.

Ийм төрлийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд 14 нас хүрээгүй хүүхдээ Монгол Улсын ЗХД-д заасны дагуу замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Хэдийгээр манай улсад дугуйгаар замын хөдөлгөөнд оролцох нөхцөл бүрдээгүй ч замын хөдөлгөөний дүрэмд хэрхэн аюулгүй зөв оролцох талаар заасан байдаг.

Гэвч дугуй унаж хөдөлгөөнд оролцогсод энэ төрлийн мэдлэг дутмаг байдаг нь үнэн. Та хүүхдэдээ унадаг дугуй худалдаж авч өгөхдөө  техникийн бүрэн бүтэн байдал, таны хүүхэд ямар нэгэн эвдрэлтэй \тормос, цацруулагч гэрэл, хамгаалах малгай байгаа эсэх\-ийг, ямар замд, ямар орчинд хөдөлгөөнд оролцож байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ингэснээр аливаа эрсдэл, гэмтлээс хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх юм.

Санал болгох мэдээ

Гурил, тэжээлийн импортод квот тогтоохгүй байх зөвлөмж гаргалаа

УИХ, Засгийн газраас Хүнсний аюулгүй байдлыг хангах, нийлүүлэлт болон үнэ өртгийг тогтворжуулах ажлын хүрээнд гурил, …