Нийслэлчүүд маргаашаа хараад тэвчих хэрэгтэй

hash2015611Нийслэлээс зуны хоёр сар хотын төв хэсэгт дугаарын хязгаарлалт хийх шийдвэр гаргалаа. Иргэдийн цөөнгүй хэсэг нь бухимдалтай байна. Энэ нийслэл чинь яачив аа, замгүй, усгүй, тоггүй, цэвэр­лэх байгууламжгүй… Дээр нь түгжрэл гээд. Гэвч нийслэлчүүдийн энэ их стрессийг цаашид үргэлжлүүлэхгүйн тулд дээрх арга хэмжээнүүдийг авч байгаа бололтой. Байдал энэ хэвээр үргэлжилбэл хотын халуун дулааны шугам ирэх өвөл ачааллаа дийлэхгүй юм байна лээ. Жишээ нь ирэх намар Амгалангийн дулааны станц ашиглалтад ороход түүнээс шахах өндөр даралтыг өнөөдрийн шугам хоолойнууд даахгүй хага үсэрнэ. Ийм байдалд хүрвэл хотын зүүн хэсгийг хангах энэ станц ашиглалтад орсны хэрэг гарахгүй. Тийм болохоор өнөөдрийн энэ бүх хязгаарлалтыг хийж Амгалангийн станцад зориул­сан бүдүүн шугам хоолойнуудаа тавьж, мөн цаана нь хийгдэх шугам сүлжээний бусад ажлаа амжуулах шаардлагатай болжээ. Үүнийг нь нийслэлчүүд бид ойлгон хүлээж авъя. Ганц шугам хоолойны ажил ч бус шинээр баригдсан олон тооны барилга байгууламжууд шугамын шинэчлэл хүлээгээд хаалгаа нээхгүй байгаа гэсэн. Дэлхийн аль ч хотод тулгамдаж байдаг энэ асуудлын шийдэл нь манай өнөөдрийнхтэй яг адил хөдөлгөөнийг саармагжуулж, замын урсгалд тодорхой хугацааны хориг тавьж хийгддэг. Үргэлжлэлийг read.dorgio.mn/

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …