Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Эр хүн болгож өгөөч” киног үзүүллээ

er_hun378349514201506120035Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр бүр  олон нийтийн арга хэмжээнд хамрагдаад байдаггүй.  Тэгвэл  тэдгээр хүмүүст итгэл, урам зориг өгөх зорилгоор  “Эр хүн болгож өгөөч”  киноны уран бүтээлчид  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст киногоо үзүүлсэн байна

Тодруулбал  Сонгино хайрхан дүүргийн халамжийн хэлтэст 80 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүнд “Эр хүн болгож өгөөч” УСК-г үзүүлж  шантрахгүй, идэвхтэй амьдархыг уриалжээ. Энэхүү арга хэмжээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таалагдаж сэтгэгдэл өндөр байгаагаа хэлж байсан юм. Киноны уран бүтээлчид тэр бүр нийгмийн зорилтот бүлэгт ингэж кино үзүүлээд байдаггүй бөгөөд цаашид ингэж нийгмийн зорилтот бүлэгт уран бүтээлээ толилуулж байхыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ үеэр хүсч байгаагаа мэдэгдсэн.

Ташрамд дурдахад  хайр ямар агуу гэдгийг мэдрүүлж,  урам зориг өгсөн “Эр хүн болгож өгөөч” кино  нийслэлийн  бүх кино театруудаар гарч байгаа бөгөөд үзэгчид ам сайтай байгаа. Тиймээс та ч гэсэн  хайртай хүнтэйгээ “Эр хүн болгож өгөөч” киног үзээрэй.

Эх сурвалж: www.dorgio.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …